Салхи болвол би …
1 min readJan 25, 2020
Санасан сэтгэлийн минь хэлтэрхий
Салхи болин хувирвал би …….
Галидас үүлэн зардас уншсанаас хойш нэг ийм бодол орж ирсэн юм. Хааяаадаа нэг ханз эморхоороо хэдэн мөрт нийлүүлээд бичиж байдаг юмуу гэж бодлоо.
Шинэхэн цэцэгсийн анхилам үнрийг
Шингээж би өөртөө аваад
Хамрын чинь үзүүрт
Хүргэж би очъё
Харин чи уужим амьсгалж
Уртаар нэг санаа алдаарай
Дурлалт залуутайгаа болзоо товлон уулзахад чинь
Дундаршгүй сэтгэл минь салхи болон сэвэлзээд
Сайхан чамайг минь гайхам харагдуулах гэж
Сэвшээ салхи би үсийг чинь намируулж
Хормойг чинь дэрвийлгэнэ
Харин чи минь инээгээрэй
Хөөрхий тэр залуу чамд дурлах нь лавтай
Харин минийх шиг лав биш